Ээлжит хичээлийн хөтөлбөр-1



Ээлжит хичээлийн хөтөлбөр-1

Хичээлийн сэдэв: Компьютер мэдээлэл боловсруулах хэрэгсэл болох нь. МХХТ-ийн хэрэгсэл

Заах анги: 6-р анги 
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг олгох хичээл.
Хичээлийн зорилго: Компьютер нь мэдээллийг боловсруулах төхөөрөмж болохыг ойлгох, түүний иж бүрдлийн үүрэг зориулалтыг мэдэх, нийгмийн салбарууд дахь МХХТ, компьютерийн хэрэглээг ойлгох, жишээ гарган тайлбарлах. 
Эзэмших мэдлэг, чадвар:
            Компьютерийн үйл ажиллагааны зарчмыг ойлгох; 
            Компьютерийн үндсэн иж бүрдэл хэсгүүдийн үүрэг зориулалтыг мэдэх; 
 Компьютерт мэдээлэл боловсруулах үйл ажиллагаанызарчмыг ойлгох;   МХХТ нь нийгмийн бүхий л салбар хэрэглэж байгааг ойлгох, ахуй амьдрал дахь хэрэглээний жишээ гаргах; 

Түлхүүр үг: Компьютер, гар, хулгана, дэлгэц, системийн блок, файл, хавтас, мэдээлэл боловсруулах, мэдээллийн технологийн хэрэгсэл, тоног төхөөрөмж. 
Судлах цаг: 1 
Багшийн бэлтгэх зүйл: Компьютерийн үндсэн иж бүрдлийн мэдээлэл, зурагт болон бодит үзүүлэн, мэдээлэл боловсруулах үйл ажиллагааг загварчилсан цахим үзүүлэн, танилцуулга. 
Хичээлийн үйл ажиллагаа:
Үйл ажиллагаа
Хугацаа  (40 мин) 
Хүрэх үр дүн
Компьютерийн үндсэн иж бүрдлийн талаарх сурах бичиг дээрх болон багшийн бэлтгэсэн үзүүлэн, мэдээлэлтэй ажиллаж, үндсэн үүргийг олж мэднэ(сурах бичгийн хуудас 16). 
Гар, хулгана, дэлгэц, системийн блок, чанга яригч зэрэг төхөөрөмжүүдийн үүрэг зориулалтын талаар судлах, харилцан ярилцана (сурах бичгийн хуудас 17). Гол хэсгийг дэвтэртээ тэмдэглэнэ. 
10 
Компьютерийн үндсэн иж бүрдлийг таньж, тэдгээрийн үүрэг зориулалтыг ойлгож мэднэ. 
Сурах бичгийн хуудас 16-17-дбуймэдээлэл болон багшийн бэлтгэсэн материалыг судлан компьютерт мэдээллийн хадгалагдах үндсэн хэлбэр ньфайл болохыг ойлгож мэднэ. 
Файл болон хавтас объектын гол гол шинж чанарыг таньж мэдэх дадлага ажил хийнэ. Үүнд: 
-  Файл, түүний төрөл (өргөтгөл, төлөөлөх зураг) 
-  Байршил (зам), бүтэн нэр 
-  Хэмжээ, үүсгэсэн огноо, цаг хугацаа гэх мэт шинж
10 
Мэдээлэл нь компьютерт файл хэлбэрээр хадгалагддаг болохыг ойлгоно. 
Файлын системийг оновчтой зохион байгуулахад хавтас хэрэглэдэг бөгөөд
чанарыг тодорхойлох дадлага ажих хийнэ. 
Хулганатай ажиллах дадлага ажил хийнэ. 
Гол хэсгийг дэвтэртээ тэмдэглэн авна. 

хавтас файл, дэд хавтсыг агуулдаг болохыг ойлгож мэднэ. 
Компьютер нь мэдээлэл боловсруулах, хадгалах хэрэгсэл болохыг мэдээлэл (бүтээгдэхүүн) боловсруулах, үйл ажиллагааны өгөгдөл (оролт), боловсруулалт, үр дүн (гаралт)-г ойлгож, хялбар жишээгарган тайлбарлана (сурах бичгийн хуудас 17дбуймэдээлэл болон багшийн бэлтгэсэн мэдээлэл).  Мэдээллийн технологийн хэрэгсэл, тоног төхөөрөмж (зөөврийн болон халаасны компьютер, гар утас, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл ...) ньтоон технологит шилжиж буйг ойлгож мэдэх (Багшийн бэлтгэсэн мэдээлэл) 
5 
МТТТ-үүдгэдэг нь мэдээллийн боловсруулалтад ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүд болохыг ойлгож мэднэ. 
Нийгмийн бүхийл салбар (боловсрол, анагаах ухаан, албан байгууллага, дэлгүүр, банк)-т МХХТ, компьютерийг ашиглаж байгаа талаар интернэтийн болон бусад эх сурвалж ашиглан судалж (багаар болон бие даан судлах), хэрэглээний жишээ гаргана.  Судалгааны үр дүнгээ ярилцах, мэдээллийн нийгэмд компьютерийн гүйцэтгэж буй үүргийн талаар ярилцаж, дүгнэлт гаргана  (Багшийн бэлтгэсэн мэдээлэл). 
15 
Нийгмийн гол гол салбаруудад компьютер, МХХТ-ийг хэрэглэж буй талаар ойлгож, жишээгээр тайлбарлах, нийгмийн хөгжилд МХХТ-ийн гүйцэтгэж буй үүргийг ойлгож ухамсарлах суурь тавигдана. 




No comments:

Post a Comment