Ээлжит хичээлийн хөтөлбөр-3



Ээлжит хичээлийн хөтөлбөр-3

Хичээлийн сэдэв: Программ, түүний ажлын орчин. Хялбар программууд
Заах анги: 6-р анги 
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг олгох хичээл.
Хичээлийн зорилго: Программын ажлын орчин, интерфэйсийг таних, цэс, команд, хэрэгслүүдийг мэдэх, хэрэглэх, нийтлэг программуудын орчин, интерфэйсийг таньж мэдэх, тооны машин, видео тоглуулагч зэрэг хялбар программуудыг хэрэглэх.
Эзэмших мэдлэг, чадвар:
            Программын нийтлэг орчин, интерфэйсийн элементүүдийг таньж мэдэх, хэрэглэх;               Тооны машин, видео, аудио тоглуулагч зэрэг хялбар программуудыг ашиглах. 

Түлхүүр үг: Программын цонх, интерфэйс, цэс, хэрэгсэл, үйлдлийн систем, график интерфэйс.  Судлах цаг: 1 
Багшийн бэлтгэх зүйл: Программын ажлын орчинг харуулсан цахим үзүүлэн, тооны машин, видео тоглуулагч болон бусад программуудтай ажиллах даалгавар бүхий тарааж өгөх материал. 


Хичээлийн үйл ажиллагаа:
Үйл ажиллагаа
Хугацаа  (40 мин) 
Хүрэх үр дүн
Сурах бичгийн хуудас 18-19-ийн мэдээлэл болон багшийн өгсөн мэдээлэлтэй ажиллаж, Windows үйлдлийн системийн график интерфэйсийн элементүүдийг танин мэднэ. 
График интерфэйсийн нийтлэг элемент болох ажлын ширээ, [Start] цэс, ажлын мөр, программ (төлөөлөх зураг, нэр)-ын элементүүдийн тэмдэг, тэмдэглэгээ болон үүрэг, хэрэглээний талаар ойлгожмэднэ. 
10 
Үйлдлийн системийн график интерфэйсийн элементүүдийг танин мэдэж, хэрэглээнд суралцана. 
Сурах бичгийн хуудас 20-ийн товч мэдээлэл болон багшийн бэлтгэсэн мэдээллийг ашиглан дуу тоглуулах программыг хэрэглэх дадлага ажил хийнэ (Windows Media player, Winamp). 
-               Багшийн бэлтгэсэн дууныфайлыг тоглуулна.  - Интернэтээс дуртайдуугаа хайж олоод тоглуулж, сонсоно. 
-               Дууг дуу тоглуулагчаар тоглуулах, интернэтээс хайж олоод сонсох хоѐрын ялгааны талаар ярилцана. 
Хичээлийн гол мэдээллийг дэвтэртээтэмдэглэн авна. 
10 
Программыг ажлын
ширээ, [Start] цэснээс олж, ажиллуулж сурна.  Үйлдлийн системийн дуу тоглуулагч, тоглоомын зэрэг хялбар программыг ажиллуулж, хэрэглэнэ.
Тооны машин ашиглан багшийн өгсөн тоон илэрхийллийн үр дүнг тооцоолох (сурах бичгийн хуудас 20) дадлага ажил хийнэ. 
Сурах бичгийн хуудас 20-ийн Хэрэглэхүйн 2-р дасгалыг хийнэ. 
10 
Тооны машин (calc) ашиглаж, тоон илэрхийллийн үр дүнг тооцоолж сурна. 
Хэрэглээний программын нийтлэг цэс, команд, хэрэгслийг танин мэдэж, хэрэглээнд суралцах дадлага ажил хийнэ (сурах бичгийн хуудас 19).  - Paint, MS Word, Internet Explorer программын интерфэйсийг судалж, нийтлэг болоод ялгаатай элементүүдийг харьцуулж, үүргийг судална.  - Багшийн номын 4, 5 дугаар дасгалыг ажиллуулна. 
Хичээлийн гол мэдээллийг дэвтэртээ тэмдэглэн авна. 
10 
Өргөн хэрэглээний программын интерфэйсийн элементүүдийг танин мэдэж, хэрэглээнд суралцана.  Аливаа программ, файлыг нээж ажиллуулах мэдлэг, чадвар эзэмшинэ. 

No comments:

Post a Comment