Ээлжит хичээлийн хөтөлбөр-2
Хичээлийн сэдэв: Оруулах төхөөрөмж. Гар, хулгана. Компьютерийн хэрэглээний энгийн дүрэм
Заах анги: 6-р анги
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг олгох хичээл.
Хичээлийн зорилго:
Компьютерийн үндсэн иж бүрдлүүдийн үйл ажиллагааны зарчим, оруулах гол
төхөөрөмжүүд болох гар хулганын хэрэглээтэй танилцах, компьютерийг удирдах, мэдээлэл оруулахад тэдгээрийг
ашиглах мэдлэг, чадварт суралцах. Компьютерийг хэрэглэхдээ эрүүл
ахуйн наадзахын дүрэм, лабораторийн компьютерийг хамтран эзэмших соѐл, ѐс зүйг
мэдэх, мөрдөн ажиллах. Эзэмших мэдлэг,
чадвар:
Компьютерийн
гар, хулганыг танин мэдэх;
Гар
хулганаар мэдээлэл оруулах хэрэглээнд суралцах;
Гар хулганаар
төлөөлүүлэн оруулах төхөөрөмжийн ерөнхий онцлогийг ойлгох; Компьютерийн
эргономикийн талаар ойлгож, компьютерийн эрүүл аюулгүй хэрэглээнд
суралцах;
Лабораторийн
журамтай танилцах, мөрдөх;
Компьютерийг
хамтран эзэмших соѐлд суралцах.
Түлхүүр үг: Компьютерийн оруулах төхөөрөмж, хулгана, гар,
компьютерийн зүй зохистой хэрэглээ, компьютерийн эргономик.
Судлах цаг: 1
Багшийн бэлтгэх зүйл:
Оруулах төхөөрөмжийн биет үзүүлэн, ажиллагааны зарчмыг харуулсан цахим
болон хэвлэмэл үзүүлэн материал, компьютерийн хэрэглээний энгийн дүрэм, түүнийг
ойлгомжтой энгийнээр илэрхийлсэн цахим, хэвлэмэл танилцуулга, лабораторийн
журам, видео (youtube).
Хичээлийн үйл ажиллагаа:
Үйл ажиллагаа
|
Хугац
аа (40 мин)
|
Хүрэх үр дүн
|
Компьютерээр мэдээлэл боловсруулахын тулдтүүнийг компьютерт оруулах
шаардлагатай талаар ярилцан оруулах төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн
гаргана (сурах бичгийн хуудас 17-дбуйсхем). Оруулах төхөөрөрмжийн үндсэн
үүрэг, зориулалтыг компьютерийн гар, хулганаар төлөөлүүлэн авч үзнэ(сурах
бичгийн хуудас 17-18).
|
5
|
Мэдээлэл оруулах төхөөрөмжийн үүрэг зориулалтыг
ойлгоно. Мэдээлэл боловсруулах соѐлд
суралцаж эхэлнэ.
|
Компьютерийн
гарны бүтэц, товчлууруудын үүрэг зориулалтын талаар харилцан ярилцах,
хэрэглэж турших дадлага ажил хийнэ.
Бичгийн
товчлуур, Caps Lock товчлуур ба Caps Lock гэрэл, хэрэглээг сурах бичгийн
хуудас 17-18-д буй мэдээлэл чадахуйн дасгалыг гүйцэтгэх замаар үзнэ.
Num Lock товчлуур, Num Lock гэрэл. Туслах гарын хэрэглээг харуулах
дадлага ажил хийнэ(сурах бичгийн хуудас 18-д буй мэдээлэл чадахуйн дасгал)
Гол хэсгийг дэвтэртээ тэмдэглэн авна.
|
15
|
Гартай ажиллах, гарын үндсэн болон өргөн хэрэглээтэй
товчлууруудын үүргийг мэдэж, тэдгээрийн хэрэглээнд суралцана.
|
Зарим
товчлуурын үүргийг сурах бичгийн хуудас 18-дбуйдасгал, багшийн бэлтгэсэн
дадлага ажлыг хийх явцдаа таньж мэднэ. Үүнд:
-
Функциональ
товчлуур, тусламжийн систем(F1); -
Өргөтгөсөн товчлуур (Ctrl, Alt, Shift, Windows)-ыг хэрэглэх;
-
Enter, Esc
товчлуур;
-
Backspace,
Delete, Insert товчлуур ; - Print
Screen товчлуур.
Гол хэсгийг дэвтэртээ тэмдэглэн авна.
|
10
|
Гарын удирдах болон мэдээлэл
засварлахад ашиглагддаг
товчлууруудын үүргийг мэдэж,
хэрэглээнд суралцана.
|
Компьютерийн
зүй зохистой хэрэглээний талаар сурах бичгийн хуудас 21-дбуйболон багшийн
өгсөн жишээ, мэдээллийг судлан харилцан ярилцах, компьютер ашиглахдаа уг
дүрмийг хэрэгжүүлэхийн давуу талыг таньж мэдэх, хэрэглэх дадал хэвшил олгоно.
Үүнд:
-
Лабораторийн
дүрэмтэй танилцаж, мөрдөн ажиллах;
-
Компьютерийг
хамтран ашиглах соѐлд суралцах, мөрдөх.
Гол хэсгийг дэвтэртээ тэмдэглэн авна.
|
10
|
Компьютерийн
хэрэглээний зөв дадал хэвшилд суралцаж, лабораторийн компьютерийг хамтран
эзэмших ѐс зүй, соѐлд суралцаж, мөрдөн ажиллана.
Лабораторийн
журмыг мөрдөнө.
Ёс зүй, нийтээр мөрдөх хэв журмын талаарх ойлголт,
мэдлэг нь нэмэгдэж, түүнийг хэрэгжүүлэх хандлага төлөвшинө.
|
No comments:
Post a Comment